2925 онд ипотекийн зээлийн санхүүжилт 500 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгаа. Ингээд ипотекийн зээлд 1.2 их наяд төгрөг олгохоор болж байна.
Одоо ипотекийн зээл дахин авахаар банканд хандсан 7000 орчим хүн байгаа аж. Тэдэнд ипотекийн зээл олгохгүй. Энэ зээлийг амьдрах зориулалтаар 80 хүртэлх ам м талбайтай байр анх удаа авах хүнд олгодог. Тэгвэл 2025 оноос байрны хэмжээг багасгаж, 50 ам м хүртэлх талбайтай байр авах хүнд олгохоор болжээ.
Ингэснээр уг зээл зорилтот хүмүүст очно гэж БХБОСЯ үзэж байна. Үүний зэрэгцээ энэ зээлийг Улаанбаатараас орон нутаг руу шилжиж буй иргэдэд, аймагт тогтвортой ажиллаж буй хүмүүст олгох юм байна. Ингэвэл Улаанбаатарын хэт төвлөрөл, утаа, түгжрэл зэрэг асуудлууд шийдэгдэх бүрэн боломжтой болох гэнэ.