Үндэсний статистикийн хорооноос 11-р сарын байдлаарх орон сууцны үнийн статистик мэдээллийг танилцууллаа. 2024 оны 11 дүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.6 хувиар, өмнөх сараас 1.9 хувиар өсчээ.
Орон сууцны насжилтаар авч үзвэл; Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар, өмнөх сараас 1.7 хувиар. Хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар, өмнөх сараас 2.0 хувиар өссөн байна.