Японы Асахи Шузо компани алдарт “Саке” будааны архийг олон улсын сансрын станцад (ОУСС) маш онцгойгоор нэрж исгэх төлөвлөгөө гаргасан байна.
Хэрвээ энэ төлөвлөгөө амжилттай болбол 100 мл-ийн савтай нэг шил “Cake” архийг 100 сая иен буюу 653,000 доллараар зарах аж. Гэхдээ Асахи Шузогийн шар айраг үйлдвэрлэгч Соуя Уэцүки хэлэхдээ “Исгэх туршилтыг 100% амжилттай хийх баталгаа байхгүй. Таталцлын хүчний зөрүү нь шингэн дэх дулааны дамжуулалтад нөлөөлж өөр исгэх процессыг үүсгэж болзошгүй” хэмээжээ.
Саран дээрх Саке
“Саке” цагаан будааны архи нь япон будаа, ус, мөөгөнцөр, кожи (хөгцний нэг төрөл) зэргээс бүрддэг. Уламжлал ёсоор уураар жигнэх, хутгах, исгэх зэрэг хэд хэдэн нарийн алхмуудыг хийж ойролцоогоор хоёр сар зарцуулан гарган авдаг байна.
Тиймдээ ч энэхүү ундааг хуримын ёслолоос эхлээд паб, изакая ресторанд хооллох хүртэл Японы соёлын олон арга хэмжээнд аяганаас уудаг уламжлалтай. Ийн тус архи нь өнгөрсөн долоо хоногт ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өв”-ийн жагсаалтад багтжээ.
Уэцүки хэлэхдээ нэгэн цагт саран дээр саке хийж чадна гэж найдаж байгаагаа хэлжээ. Тус компани сансрын шар айраг исгэх төхөөрөмжийг хөгжүүлж байгаа бөгөөд 2025 онд хөөргөхөөр төлөвлөж байгаа аж.