Туул голын сав газрын захиргаа Туул голын мөсөн дээгүүр хууль бусаар тээврийн хэрэгслээр явсан зөрчлийг илрүүлэн, тээврийн хэрэгслийг усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс рүү нэвтрэхээс сэргийлэн, хаалт, хашилт хийж байна.
Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7 дахь зүйлийн “з” хэсэгт заасан “ Тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах (тэмдгээр тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд), тусгаарлах зурвас, аюулгүйн арал, таримал зүлгээр явах, замын хаалт, хашилт, тууз, чиглүүлэх хэрэгслээр хашиж хамгаалсан буюу хориглолт тогтоосон зам, талбай, ажлын талбар руу дур мэдэн нэвтрэх, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулах”-ыг хориглоно гэж заасан байдгийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам анхаарууллаа.