“Чингис хаан” музейд сэргээн засварлах лаборатори нээгдлээ


Өнөөдөр /2024.12.13/ “Чингис хаан” Үндэсний музейд сэргээн засварлалтын мэргэжлийн лаборатори нээгдлээ.
Энэхүү үйл явдал Монголын музейн салбартаа анхдагч бөгөөд “Чингис хаан” музей өөрийн лабораторидаа үзмэрийн хадгалалт хамгаалалтыг уртасгах, олдворийг сэргээн засварлах боломжтой болж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт соёлын өвийг хамгаалах тогтвортой, үр ашигтай механизмыг бүрдүүлэх, соёлын биет болон биет бус өвийн хадгалалт, хамгаалалтыг бэхжүүлэх, мөн цахим санг бий болгох зорилтуудыг тусгасан. Энэ хүрээнд уг лабораторийг ашиглалтад оруулж буй юм.
Нийт 250 ам дөрвөлжин метр талбайтай тус лаборатори хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангасан, соёлын өвийг шинжлэх, сэргээн засварлах чиглэлээр хамгийн сүүлийн үеийн технологи, тоног төхөөрөмжөөр тоногложээ.
Үүнд:

  • XRF төхөөрөмж: Үзмэр болон органик бус материалын элементийн найрлагыг тодорхойлох.
  • X-ray төхөөрөмж: Соёлын өвийн бүтцийн зураглал гаргах.
  • Нүүрсхүчлийн давхар ислийн даралтат хийн систем: Биологийн бичил биетийн нөлөөнөөс үүдэлтэй эрсдэлийг арилгах ариутгал.
  • 3D скан: Том оврын соёлын өвийг дижитал хэлбэрт шилжүүлэх, гэмтлийг оношлох, хэмжээст загвар гаргах.
  • Хэт улаан туяаны камер: Нүүрс болон карбон агуулсан материалын үл үзэгдэх дүрслэл, хийц технологийг тодорхойлох. Энэхүү лаборатори соёлын өвийг анхан шатны болон ахисан түвшний цэвэрлэгээ, бэхжүүлэлт, сэргээн засварлалт хийхээс гадна материал судлал, хүрээлэн буй орчны эрсдэлийн судалгааг нарийвчлан хийх боломжийг бүрдүүлж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *