Өнгөрөгч амралтын өдрүүдэд нэгдсэн эмнэлгийн хүлээн авах яаралтай түргэн тусламжийн төвд 3311 хүүхэд үзүүлсэн байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногоос 43 хувиар өссөн үзүүлэлт юм. Хүүхдийн өвчлөл их байгаатай холбоотой томуугийн 20 амбулатори уртасгасан цагаар ажиллаж байгаа аж. Эдгээр амбулаторид 3299 үзлэг хийгдсэнээс 211 хүүхэд хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэсэн оноштой байна. Вирус судлалын тандалтаар 67.6 хувьд нь амьсгалын замын синцитиаль вирус, 16.9 хувьд нь томуугийн “H1N1” вирус, 15.5 хувьд нь “SARS-Cov-2” вирус илэрчээ. Нийт өвчлөгсдийн 80.5 хувийг 0-15 насныхан эзэлж байна. Үүний 44.7 хувь нь 0-5 насны хүүхэд байгаа юм.
Хүүхдүүдэд халуурах, ханиалгах, хоолой сөөх, хамраас шингэн нус гоожих, толгой, булчин өвдөх, бие сульдах, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа аж.