Нийслэл хотын агаарын чанарын индексийн 11:15 цагийн хэмжилтийн мэдээгээр Баянхошуу, Хайлаастад 500-гаас дээш буюу хамгийн муу үзүүлэлтийг заажээ. Мөн Шархад, Нэгдүгээр хороолол, Толгойтод агаар маш их бохирдолтой байгаа юм. Агаарын чанарын индекс 400-500 байх үед хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх гэртээ байх, цэвэр агаарт салхинд гарах, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатайг зөвлөдөг байна.
Хятадад агаарын чанарын индекс 500 давбал түгшүүрийн улаан гэрлийг асаадаг байна
Харин урд хөрш буюу Хятад улсын жишгээс үзвэл,
Хятадад агаарын бохирдлоос сэргийлэх “Дөрвөн өнгөт түгшүүрийн систем”-ийг 2013 онд танилцуулж, 2016 оноос нэвтрүүлсэн. Тэд агаарын бохирдол ихтэй Бээжин, Тяньжин, Хэбэйн дөрвөн хотод уг системийг хэрэгжүүлжээ.
Өөрөөр хэлбэл тус улс Агаарын чанарын индекст үндэслэн хөх, шар, улбар шар, улаан өнгийн түгшүүрийг зарлах болсон. Бээжинд 2015 оны арван хоёрдугаар сард анх удаа агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг илтгэх улаан түгшүүр зарлаж байжээ.
Учир нь Агаарын чанарын индекс 450 давсан бөгөөд гадаа ямарваа үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглож, зарим сургуулийг түр хугацаагаар хаасан байна. Гэтэл манайд 500 хүрсэн байхад хэвийн үзэгдэл болсон байх аж.
.