Солонгос эмнэлгүүдийн хамтарсан онлайн зөвлөгөөний төв нээлтээ хийлээ


БНСУ-ын Wowvos LLC, Католик Их сургуулийн Инчон Гэгээн Мари эмнэлэг, Чун-Ан их сургуулийн Нанури эмнэлэг, Дрийм гоо сайхны мэс заслын эмнэлгүүдийн хамтарсан онлайн зөвлөгөөний төвийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Энэхүү төв нь Монгол улсад эмчлэгдэх боломжгүй,онош нь тодорхойгүй хүмүүст хурдан шуурхай эрүүл мэндийн зөвлөгөө үзүүлэх зорилготой юм.


Нээлтийн үеэр Католик их сургуулийн Инчон Гэгээн Мари эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн тэнхимийн профессор Ким Ён Үг:

“Цар тахлаас авхуулаад олон улсын эрүүл мэндийн салбарт тулгарч буй олон бэрхшээлийн даван туулж, телемедицинийн төв байгуулж буй Wowvos-ийн албан ёсны хамтран ажиллагсад болон бүх хүмүүст баярлалаа гэж хэлье. Тус төвд хамтран ажиллаж буй байгууллагууд нь Солонгосын Сөүл, Инчон хотыг төлөөлсөн хамгийн сүүлийн үеийн эмнэлгийн төхөөрөмжүүдээр тоноглогдсон.
Солонгосын эмнэлгийн үйлчилгээний ур чадварыг Монгол гадаадын үйлчлүүлэгчдэдээ өөрийн биеэр үзүүлэх сайхан боломж олсондоо баяртай байна. Өнөөдрийн нээлтийн үйл ажиллагаанаас эхлэн Монгол Солонгос улсууд хилийн чанад дахь анагаах ухааны төрөл бүрийн төслүүдэд оролцон, цаашид хамтдаа хөгжих боломжтой болно” гэлээ.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *