Хөхөө өвлөөр ч хээрийн түймэр гарч байна


Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн Сүүл-Өндөр уул гэдэг газар 12 дугаар сарын 15-ны өдөр хээрийн түймэр гарчээ. Энэ тухай дуудлага 13:45 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Аврах ангийн албан хаагчид, Баянтүмэн сумын Мэргэжлийн ангийн албан хаагчид, орон нутгийн иргэд уг түймрийн голомтод ажиллаж, тухайн өдрийн 21:03 цагт уг түймрийг бүрэн унтраалаа. Урьдчилсан байдлаар эл түймэр 7000 га орчим талбай шатсан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *