Цахилгаан автомашины үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор “Kia Gwangmyeong EVO Plant” үйлдвэр үүдээ нээлээ


Kia компани Hyundai Motor Group-ийн хамгийн анхны цахилгаан автомашины үйлдвэрлэлд зориулагдсан үйлдвэрийг ашиглалтанд орууллаа.

“Kia Gwangmyeong EVO Plant” үйлдвэр нь Гванмён хот дахь Kia Autoland-д байрладаг ба Kia EV3, EV4 загварын цахилгаан автомашиныг олон тоогоор үйлдвэрлэн гаргах юм. Энэхүү шинэ үйлдвэр нь жилд 150 мянган ширхэг автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай.Өмнөх дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашины үйлдвэрийг Kia компанийн тогтвортой үйлдвэрлэлийн стратеги бодлого, зорилтын хүрээнд цахилгаан автомашины үйлдвэр болгож өөрчилжээ.

Үйлдвэр усан суурьтай автомашины будаг болон автомат шат дамжлага гэх зэрэг хамгийн сүүлийн үеийн үйлдвэрлэлийн технологийг нэвтрүүлээд байна.Энэхүү шинэ үйлдвэр нь Kia компанийн цахилгаан автомашины салбарт шилжин орох шинэ эрин үеийн эхлэл болж байна.  

“Kia Gwangmyeong EVO Plant” үйлдвэрийг ‘Evolution’ буюу ‘Хувьсал’ гэсэн үгийг ашиглан нэрлэсэн бөгөөд энэ нь Kia компанийн дэлхийн автомашины салбар дах ирээдүйн манлайлал, зорилго чиглэл, өөрчлөлтийг бэлгэдсэн ажээ.

“Kia Gwangmyeong EVO Plant үйлдвэрийг амжилттай барьж дуусгасан явдал нь Kia компанийн цахилгаан автомашины брэндийг 2021 онд танилцуулснаас хойш энэ салбартаа манлайлах чиглэлд хийгдсэн анхны томоохон алхам боллоо. Автомашины салбарын тогтвортой ирээдүйд чиглэсэн зорилгын дагуу бид цахилгаан автомашины зах зээлийг тэргүүлж, тогтвортой ирээдүйг бүтээх үйлсэд өөрсдийн хувь нэмрийг оруулж ажиллах болно“ хэмээн Kia компанийн Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч, дотоод үйлдвэрлэлийн хэсгийн тэргүүн Жун Ён Чой ёслолын арга хэмжээний үеэр хэлсэн байна.

Гванмён хотын дарга Сүн Вон Пак “Kia Gwangmyeong EVO Plant үйлдвэрийг барьж дууссан явдал нь манай Гванмён хотыг Өмнөд Солонгосын цахилгаан автомашины үйлдвэрлэлийн төв болгон хувиргаж байгаа юм. Үүгээр бид орон нутгийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангаж, ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллах болно” хэмээн нэмж хэлжээ.

Олон улсын цахилгаана автомашины эрэлтэд уян хатан байдлаар дасан зохицохын тулд Kia компани мөн олон улс дахь салбаруудынхаа цахилгаан автомашины үйлдвэрлэлийг тогтмолжуулах бэлтгэлээ хангасаар байна. Гванмён хот дахь ойролцоогоор 60,000 шоо дөрвөлжин метр талбайд баригдсан энэхүү цахилгаан автомашины шинэ үйлдвэрийг босгоход нийт 401.6 тэрбум воны хөрөнгө оруулалт хийгдсэн ба Kia компанийн хамгийн нэр хүндтэй, борлуулалт өндөртэй цахилгаан автомашинуудыг үйлдвэрлэн гаргах төв цэг болох юм.

Үйлдвэрийн машины эх биеийн хэсэгт мөн автомат удирдлагатай сэрээт өргөгчийг шинээр суулгаснаар өндөр технологийн үйлдвэр болоод байгаа бол будгийн хэсэгт өмнөх тосон суурьтай 3С2В арга технологийг шинэ усан суурьтай будаг тавих 3С1В технологиор сольсноор илүү аюулгүй, байгальд ээлтэй, “ногоон” болон хувираад байна. Түүнчлэн өндөр хүчдэлийн зай хураагуур, автомашины дугуй, жолооны хүрд зэргийг автоматаар суулгадаг шинэ тоног төхөөрөмжийг суурилуулснаар үйлдвэрийн ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдалд эерэгээр нөлөөлж, ажлын ачааллыг нь давхар бууруулаад байгаа ажээ.

Ийнхүү “Kia Gwangmyeong EVO Plant” үйлдвэрээ амжилттай нээсэн Kia компани цаашид цахилгаан автомашины үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмэгдүүлэх бодлогыг баримтлан ажиллах юм.

2025 оны эхний хагас жилд Kia компани Kia EV4 загварын дундаж хэмжээтэй цахилгаан суудлын автомашиныг танилцуулахаар төлөвлөөд байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *