Монголчууд жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдрийг Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тус өдрийг угтан УИХ-ын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс ЕБС-ийн ахлах сурагчид, их, дээд сургуулийн бакалаврын түвшний оюутнуудын дунд эсээ бичлэгийн уралдаан зарлажээ.
Эхний 3 байрт тус бүр 2, тусгай 3-ыг шалгаруулж, 300,000-1500,000 төгрөг, өргөмжлөлөөр шагнах болзолтой уралдаанд оролцох бол энэ сарын 18-ны өдрийн дотор Prd.institute@parliament.mn цахим шуудангаар эсээгээ илгээх ёстой юм байна.