Үс засуулбал эд мал арвижна


ӨВЛИЙН ДУНД УЛААН ХУЛГАНА САРЫН ДӨРВӨН НОГООН ХАР ХУЛГАНА ӨДӨР

  • Үс засуулвал: Эд мал арвижна.
  • Наран ургах, шингэх: 08.34-16.59
  • Барилдлага: Шид   
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй   
  • Суудал: Ус

Аргын тооллын 12 сарын 14, Санчир гараг. Билгийн тооллын 14, Чөлөөт эх одтой, хар хулгана өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 8:34-16:59. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *