79 сургууль, 60 цэцэрлэг ирэх жил ашиглалтад оруулна


Монгол Улс 2025 онд боловсролын салбартаа 1,330.6 тэрбум төгрөг зарцуулахаар баталлаа. Боловсролын 190 төсөл, арга хэмжээг 472.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх юм. Сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолонд 31.4 тэрбум төгрөг, цэцэрлэг болон гурван ээлжээр хичээллэж байгаа ерөнхий боловсролын сургуульд байр түрээслэхэд 10 тэрбум төгрөг зарцуулна.

2025 онд улсын төсвийн хөрөнгөөөр:

  • Сургууль – 79 /39,670 хүүхдийн суудал/
  • Цэцэрлэг – 60 /9435 хүүхдийн ор/
  • Цогцолбор 6 /1680 хүүхдийн хүчин чадал/
  • Дотуур байр – 16
  • Спорт заал – 9
  • Их, дээд сургуулийн барилга – 4
  • Мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллага – 4
  • Бусад – 4 барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар төсөвлөөд байна.

Дотуур байранд амьдардаг ахлах ангийн сурагчийн хоолонд 4300 төгрөг зарцуулдаг байсныг 6500 төгрөг, дунд болон бага ангийн сурагчийнх 4000 төгрөг байсныг 6000 төгрөг болгон нэмлээ. “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулдаг бага ангийн 1 сурагчийн хоолны түүхий эд материалын зардал 1500 төгрөг байсныг 2500 төгрөг болгожээ.

Ерөнхийлөгчийн хориг, төсвийн алдагдлыг бууруулах төсвийн тодотголтой холбоотойгоор багш, ажилчдын цалин болон нийгмийн баталгааг хангахтай холбоотой зардлуудыг хасаагүй.

Энэ салбарт 2025 онд зарцуулахаар анх баталсан төсөв 3.6 хувиар буурч байгаа.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *