БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх өмгөөллийн мэдүүлгээ өгөхийг Юн Сок Ёлоос шаардлаа


Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн мэдээлснээр тус улсын Үндсэн хуулийн шүүх энэ сарын 23-ны өдрөөс өмнө Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сок Ёлыг импичментийн шүүх хуралд өмгөөллийн мэдүүлгээ өгөхийг шаардлага тавьсан байна.

Тодруулбал, 12 сарын 3-ны өдөр цэргийн онц байдал зарласан хэргийг мөрдөн шалгаж байгаа прокуроруудын зүгээс ерөнхийлөгч Юн Сок Ёлыг энэ сарын 21-ний өдөр ирж, мэдүүлэг өгөх шаардлагыг тавьжээ.

БНСУ-ын Прокурорын газрын онцгой байдлын тусгай мөрдөн байцаах газраас энэ сарын 11-ний өдөр Юн Сок Ёлыг дуудуулж, 15-ны 10:00 цагт мэдүүлэг өгөхийг шаардсан боловч Юн Сок Ёл очиж мэдүүлэг өгөөгүй учраас ийнхүү хоёр дахь удаагаа дуудаад байна. Харин дуудсаны дагуу түүнийг 21-ний өдөр очиж, мэдүүлэг өгөх эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Түүнчлэн БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх даваа гаригийн өглөө Юн Сок Ёлын импичментээр огцруулах хэргийн хүрээнд анхны хурлыг зохион байгуулж, анхан шатны шүүх хурлыг 12 сарын 27-ны үдээс хойш хийх товыг тогтоожээ.

Мөн БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн шүүгч Жун Хён Шик-ийг импичментийн даргалагч шүүгчээр ажиллуулна гэдгийг даваа гаригийн хуралдаанаар баталгаажуулж, Үндсэн хуулийн шүүхээс 10 орчим Үндсэн хууль судлаачыг эрх зүйн асуудлаар судалгаа хийж, шүүгчдэд санал дүгнэлт өгөх ажлыг зохион байгуулна гэдгийг мэдэгджээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *