Гаалийн байгууллага “Тоёота приус”-ийг автоматаар үнэлж байна


Гаалийн ерөнхий газар гадаад худалдааг хөнгөвчлөх зорилгоор энэ оны 11-р сарын 1-нээс “Тоёота приус” маркийн машины үнийг системээс автоматаар үнэлэх үйл ажиллагааг туршилтаар эхлүүлээд байна. Гаалийн байгууллага бүрдүүлэлтийг хялбарчилж, боловсронгуй болгож, үйлчлүүлэгчийн цаг хугацаа болон зардлыг хэмнэх зорилгоор ийм туршилт хийж буй аж. 2024 оны 11-р сарын байдлаар улсын хэмжээнд 117.6 мянган суудлын автомашин импортолсноос 88%-ийг нь Япон улсаас оруулж иржээ. Үүний 94%-ийнх нь гаалийн үнийг импортлогчийн мэдүүлсэн үнээр тогтоосон байна.

Туршилтын хугацаанд нийт 8000 гаруй “Тоёота приус” маркийн суудлын машин хилээр оруулж ирсэн байна. Үүнээс улаан төлөвт байгаа 47.1%-ийнх нь бүрдүүлэлтийн үнийг системээс автоматаар үнэлжээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *