Гаалийн ерөнхий газар хилийн болон гүний гаалийн хяналтын бүсүүдийн ажиллах цагийн хуваарийг 2024 он дуустал уртасгалаа. Үүний дагуу Улаанбаатар хот дахь Гаалийн газрын харьяа Амгалан, “Интердесижн”, “Техник-Импорт” компани, АБТЭМА дахь хяналтын бүс ажлын өдөр 09:00-20:00, амралтын өдөр 11:00-16:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллахаар болов.
Гадаадаас оруулж ирж буй бараа бүтээгдэхүүний хэмжээ Шинэ жилийн баяртай холбоотойгоор нэмэгдэж, гаалийн хяналтын бүсэд бараа овоорч, гаальчид тэдгээрт бүрдүүлэлт хийж ажил удааширчээ. Тиймээс ГЕГ ийн ажиллах цагийн хуваарийг уртасгасан байна. Үйлчлүүлэгсэд санал, хүсэлтээ 21252181 дугаарын утсаар гаргах боломжтой.