Электрон тамхи худалдахыг хориглох саналыг судалж байна


Төв аймгийн олон иргэд аймгийнхаа хүүхэд, залуусыг электрон тамхины хор, аюулаас сэргийлэх зорилгоор электрон тамхи худалдахгүй байх санал гаргажээ. Үүнтэй холбогдуулан, тус аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ийн дарга С.Магнайбаяр нараар ахлуулсан ажлын хэсэг гаргаж, уг саналыг судалж байна. Тус аймгийн засаг дарга Л.Төмөрчөдөр, засаг даргын орлогч Б.Батбаатар нар утаат болон электрон тамхи худалдан борлуулах зөвшөөрөлтэй дэлгүүр, үйлчилгээний газруудын дарга, эрхлэгч нартай өчигдөр уулзаж, санал хүсэлтийг нь сонссон байна.

Төв аймгийн Зуунмод сумын Хүүхдийн төлөө салбар зөвлөл 2022.03.10-нд Зуунмод суманд электрон тамхи худалдахыг хориглосон юм. Тэгвэл одоо аймаг даяар ийм тамхи худалдахыг хориглох нь.  


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *