Томуугийн дэгдэлт ихсэж улсын эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй хүндхэн нөхцөл байдалд бий. Тэгвэл ачааллыг бууруулах зорилгоор маргаашаас өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулахаар болжээ. Харин амралтын өдрүүдэд 11-18 цагийн хороонд ажиллаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх юм.