Bitcoin ханш $106 мянга хүрч, шинэ дээд хэмжээг тогтоолоо


Bitcoin-ы ханш 106 мянган ам.долларт хүрснээр шинэ дээд хэмжээг тогтоогоод байна. Дэлхийд тэргүүлэгч уг криптовалютын ханш 11 сарын 5-нд явагдсан АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трампыг ялалт байгуулснаас хойш тасралтгүй өссөөр ийнхүү даваа гаригт 106 мянган ам.долларт хүрч, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас хойш 50 гаруй хувийн өсөлтийг үзүүлээд байна.

Тодруулбал даваа гаригт Азийн арилжаанд 1 биткойн 106 мянган ам.долларт хүрээд буцаад унаж, 105 мянган ам.доллар болжээ.

Төрийн тэргүүний тангараг өргөж, албандаа ороход ойртсоор байгаа Д.Трампын тэргүүлсэн шинэ засаг захиргаа одоогийн ерөнхийлөгч Ж.Байдены засаг захиргаатай харьцуулахад криптовалютын салбарт илүү эерэг, нээлттэй, найрсаг хандлагатай байгаа юм.

Өнгөрсөн пүрэв гаригт Д.Трамп үндэсний цахим валютын нөөцийн санг үүсгэн бий болгохоор төлөвлөж байгаа талаараа ярьсан бөгөөд тэрээр үүнийгээ Америкийн стратегийн газрын тос, шатахуун нөөцөлдөгтэй зүйрлэсэн байна. Түүнчлэн тэрээр энэ сарын эхээр Цахиурын хөндийн энтерпренер Дэвид Саксыг өөрийн засаг захиргааны хиймэл оюун ухаан болон криптовалютын асуудал хариуцсан удирдах албан тушаалд нэрлэсэн бол криптовалютыг дэмжигч Вашингтоны прокурор, хуульч Пол Аткинсыг АНУ-ын Үнэт цаас, арилжааны хорооны даргад нэр дэвшүүлнэ гэдгээ хэлсэн.

Энэ мэтчилэн цаашид криптовалютын салбарт үзүүлэх улс төрийн дэмжлэг, нөлөө нэмэгдэхээр харагдаж байгаа үед салбарын ажиглагч, мэргэжилтнүүдийн зүгээс Bitcoin-ы ханш цаашид ч өсөж, он дуусахад $120 мянгад хүрэх бол 2025 оны дундуур $150 мянгад хүрнэ гэдэгт хөрөнгө оруулагчид итгэж, найдаж байгаа талаар онцолж байна.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *