Гацуур мод нь ихэвчлэн хуванцар болон нийлэг материалаар хийгддэг тул гал авбал 30-60 секундэд бүхэлдээ шатах аюултай байдаг. Иймээс гацуур модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмжийг ОБЕГ-аас хүргэж байна.
Аюулгүй байдлын зөвлөмж:
Чанартай гацуур мод сонгох: Галд тэсвэртэй (fire-resistant) гэж тэмдэглэсэн модыг сонгох
Цахилгаан гэрлийг шалгах: Утаа гарсан, гэмтсэн гэрлийг ашиглахгүй байх.
Галын эх үүсвэрээс хол байлгах: Лаа, халаагч төхөөрөмжөөс зайтай байрлуулах.
Гацуур мод ч гэсэн анхаарал шаарддаг гэдгийг мартаж болохгүй.