Импорт 26.2 хувиар өсжээ


Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 11 сарын статистик үзүүлэлтээр гадаад худалдааны тэнцэл урьдчилсан гүйцэтгэлээр 4.0 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.Экспорт 2024 оны эхний 11 сард 14.6 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 781.7 сая ам.доллароор буюу 5.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин импорт 2024 оны эхний 11 сард 10.6 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 2.2 тэрбум ам.доллароор буюу 26.2 хувиар өсжээ.

 Экспортын бүтцийг авч үзвэл:

  • 87.2 хувийг эрдэс бүтээгэдэхүүн, (зэс, алт, нүүрс)
  • 5.9 хувийг үнэт чулуу, металл, гоёлын зүйл
  • 2.7 хувийг нэхмэл бүтээгдэхүүн тус тус эзлэж байна.

Импортын бүтцийг авч үзвэл:

  •  21.4 хувийг тээврийн хэрэгсэл, түүний эд, анги,
  • 21.3 хувийг автомашин, механик, тоног төхөөрөмж,
  • 20.8 хувийг эрдэс бүтээгдэхүүн,
  • 8.5 хувийг үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн зүйл,
  • 7.4 хувийг хүнсний бэлэн бүтээгдэхүүн тус тус эзлэж байна.

ОХУ-аас импортолсон бүтээгдэхүүний 70.8 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзлэж байна. Японоос хийсэн импортын 77.5 хувийг суудлын автомашин эзлэж байна. Манай улсын гадаад худалдааны импортод БНХАУ 40.5 хувь, ОХУ 24 хувь, Япон улс 10.4 хувь, АНУ 4.5 хувь, БНСУ 4.2 хувь, Герман улс 2.1 хувийг эзлэж, энэ нь нийт импортын 85.8 хувь болж байна. 

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *