Нийтийн тээврээр зорчигчдод хориглох заалт гаргажээ


2024 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн байдлаар нийтийн тээврийн 1129 автобус иргэдэд үйлчилж байна. Иргэд автобусанд зорчихдоо төлбөр төлөхгүй, бусдын аюулгүй байдалд нөлөөлж, хэрэлдэх маргалдах үйлдэл удаа дараа гаргадгаас үүдэн дараах хориглох заалтыг гаргажээ.
Нийтийн тээврээр зорчигчдод хориглох зүйл:

  • Хөлс төлөхгүй зорчих,
  • Нийтийн тээврийн хэрэгсэлд чанга ярьж хашхирах, бусадтай маргалдах, инээлдэх зэргээр бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах,
  • Тээврийн хэрэгслийн хаалганаас зүүгдэх, хөдөлгөөн эхлэх дохио өгснөөс хойш суух,
  • Зорчигч тээврийн хэрэгслийн эд анги сандал түшлэг бүрээсийг гэмтээх,тамхи татах хог хаях, жолоочтой ярьж анхаарлыг нь сарниулах,
  • Эцэг эх асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөн тээврийн хэрэгслээр зорчуулахгүй байх,
  • Цонхоор бие,гар бусад зүйл гаргах,
  • Зорчигч мал, гэрийн тэжээвэр амьтныг автобусанд авч явахыг хориглоно.
,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *