Улаанбаатар хотын утаа гамшгийн хэмжээнд хүрсэн. Утааны дийлэнх хувийг гэр хорооллын яндангаас гарч буй утаа эзэлдэг. 20 гаруй хувийг автомашинаас гарах утаа эзэлдэг гэсэн судалгаа бий. Тэгвэл Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор авто тээврийн хэрэгслийн нүүрсэн яндан, оношилгоо, алба журмын даатгал, татвараа төлөөгүй зэрэг зөрчлийг арилгахын тулд Тээврийн цагдаагийн албанаас төлөвлөгөөт хяналт, шалгалт зохион байгуулжээ. Уг шалгалтыг Улаанбаатар хотын хэмжээнд энэ оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 17-ны хооронд зохион байгуулсан. Эдгээр өдрүүдэд 1000 гаруй тээврийн хэрэгслийг шалгахад нүүрсэн яндангүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчилтэй тээврийн хэрэгсэл 451-г илрүүлсэн байна. Улаанбаатар хотын агаарын бохирдол олон хүчин зүйлээс үүсдэг. Үүний нэг нь нүүрсэн яндангүй машинууд болж таарлаа. Нүүрсэн яндангүй машинууд олноороо хөдөлгөөнд оролцож байгаа нь агаарын бохирдлыг маш ихээр нэмэгдүүлэх бас нэгэн эх үүсвэр болж байна.