СХД-ийн нутаг дэвсгэрт халиа тошин үүсжээ


СХД-ийн 24-р хорооны “Хар шороотын ам” зуслангийн гудамжны айлын худгаас гүний ус гарсны улмаас халиа дошин үүсэж 66 айлын зорчих хөдөлгөөн хязгаарлагдсан байна. Үүнтэй холбогдуулан тухайн байршлын гүний усны ундаргыг зогсоож, халиа дошинг арилгах ажил арга хэмжээг зохион байгуулжээ. Тодруулбал нийтийн эзэмшлийн гудамж талбайд тогтсон мөсийг “Дэд бүтэц, хөгжлийн алба” ОНӨААТҮГ-аас 1 ковш, 1 экскаватор, 2 хово автомашинаар 21 рейсээр нийт 700 метр мөсийг ачиж тээвэрлэн орц гарцыг нээсэн байна.

Мөн нийтийн эзэмшлийн зам талбайгаас гадна зарим айл өрхийн хашаа руу гүний ус орж мөстсөний улмаас халиа тошин үүсэж, нөхцөл байдал хүндэрсэн тул тус хорооны найман айлын газрыг чөлөөлж, шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *