Хяналт шалгалтын 2025 оны нэгдсэн төлөвлөгөөг танилцууллаа


Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр Засгийн газрын ээлжит хуралдаанд салбарын хяналт, шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд учирч буй хүндрэл, чирэгдлийг арилгах, давхардлыг бууруулах ажлыг удирдан зохион байгуулах чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан болон Салбарын хяналт, шалгалтын 2025 оны нэгдсэн төлөвлөгөөг танилцууллаа.

Мөн тус хуралдаанаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.1 дэх хэсэгт “Хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий төрийн захиргааны төв байгууллага эрсдэлийн үнэлгээг харгалзан дараа жилд хийх хяналт шалгалтын төлөвлөгөөг Хяналт, үнэлгээний Үндэсний хороонд ирүүлнэ” гэж, 5.2 дахь хэсэгт “Хяналт, үнэлгээний Үндэсний хороо энэ хуулийн 5.1-д заасан төлөвлөгөөг өмнөх жилийн 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор батална” гэж тус тус заасны дагуу Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 479 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хяналт шалгалт хийх нийтлэг журам”-д өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцүүлж, дэмжигдлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *