“Хүний эрх ба Төсөв-Тэгш байдал” сэдэвт хүний эрхийн сайн бүтээлийн шилдгүүд тодорлоо


Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Эмнести Интернэшнл, “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клубтэй хамтран “Хүний эрх ба Төсөв-Тэгш байдал” хүний эрхийн сайн бүтээлийн уралдааны шилдгүүд өнөөдөр тодорлоо.


Хоёр дахь жилдээ зохион байгуулсан тус уралдаан нь Тогтвортой хөгжлийн 10 дахь зорилгын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэхэд чиглэсэн төсвийн хуваарилалтыг хийх, цаашлаад эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлыг гаргаж тавих, олон нийтэд таниулах, олон улсын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, оновчтой санал, санаачилгыг дэвшүүлж, олон талт төлөөллийн оролцоотойгоор шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх, сэдэлжүүлэх зорилготой.


Сонин-Сайт”, “Телевиз-Радио” гэсэн хоёр төрлөөр өрсөлдсөн тус уралдаанд нийт 17 редакц эрүүл мэнд, боловсрол, хот төлөвлөлт дэх төсвийн хуваарилтаас үүдсэн тулгамдсан асуудлыг хөндөж, өрсөлдсөн юм.
“Сонин-Сайт” төрөлд:

• 1 дүгээр байрт: Gogo.mn сайтын сэтгүүлч Б.Нямдарь “Насанд хүрээгүй ээжүүд ба охидын эрх”
• 2 дугаар байрт: Child.mn сайтын Ерөнхий редактор А.Уянга “Гээгдсэн мөрөөдөл”
• 3 дугаар байрт: Unuudur.mn сайтын Ерөнхий редактор Д.Мягмаржаргал “НИТХ-ынхны баталсан үрэлгэн төсөв иргэдэд өгөөжөө өгөх үү”
• “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Ц.Мягмарбаяр “Приус” уу, “Ланд” уу ?!” бүтээлээрээ тус тус шагнал хүртлээ.
“Телевиз-Радио” төрөлд:
• 1 дүгээр байрт: Eagle телевизийн улс төрийн тоймч С.Эрдэнэбаяр “Модон жорлон ба хоёр сайдын нүүр”
• 2 дугаар байрт: МҮОНТ-ийн сэтгүүлч Э.Отгонцэцэг “Төвлөрсөн хогийн цэг орчмын хөрс бохирдлоо цэвэршүүлэх чадамжгүй болжээ”

• 3 дугаар байрт: 25-р суваг телевизийн сэтгүүлч Б.Баттунгалаг “Утаа угаарын хордлого иргэдийн эрүүл мэндэд заналхийлж байна”8, МҮОНР-гийн Хурд агентлагийн сэтгүүлч М.Оюунбаасан “Эцэг, эхчүүд сургалтын төвд багадаа 3 сая төгрөг зарцуулж байна” бүтээлээрээ шагнал хүртлээ.

Түүнчлэн Eagle.mn сайтын сэтгүүлч О.Эрдэнэчимэг “Санхүүгийн хөшүүргийн хүч”, Newsmedia.mn сайтын сэтгүүлч Г.Батзориг “Чанартай боловсролыг дэмжих бодлого төсвийн хамгийн чухал зорилтын нэг байх ёстой”, Өнөөдөр сонины сэтгүүлч Ч.Болортуяа “Боловсролоос “гээгдсэн” малчдын хүүхдүүд бүтээлээрээ” амжилттай оролцсонд талархал илэрхийлж, мөнгөн шагнал, дурсгалын зүйл гардууллаа.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *