Х.Нямбаатар: Зуух нь салаад унах гэж байгаа 84 мянган айлын зуухыг солино


Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар агаарын бохирдлын асуудлаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Агаар орчны бохирдлын үндэсний хороог дахин байгуулжээ. Энэхүү хороог Байгаль орчны сайд С.Одонтуяа ахалж, хотын дарга Х.Нямбаатар нарийн бичгийн даргаар нь ажиллах юм. Мэдээллийн эхэнд нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар “Нийслэл хотод 198 мянган ширхэг яндан байгаа бол жилдээ 520-540 мянган тонн шахмал түлш түлж байна.

Мөн гэр байшингаа дулаалаагүй 60 мянган айл байна.Эдгээр айл өрхүүдэд гэрээ дулаалах зөвлөмж өгсөн ч дагаагүй. Бас ул ширэм нь хайлчихсан зуухтай 84 мянган айл зуухаа огт солихгүй байгааг дурдаад эдгээр айл өрхүүдийн зуухыг нэн даруй солино гэж мэдэгдлээ

Тэрбээр “Авто тээврийн хэрэгслийн тоо ч огцом нэмэгдэж байна. Яг өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 804 мянган автомашин бүртгэлтэй байна. Замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашины дундаж тоо 350-400 мянгад тоологдож байна. Захын дүүргүүдийн зам энэ тоонд ороогүй. Автомашинууд хамгийн хүнд элемент азотын давхар исэл гэх бодисыг ялгаруулдаг. Ялангуяа Хабрид хөдөлгүүртэй буюу приус маркийн автомашинууд зориулалтын нүүрсэн яндангаа сольсон байна. Энэ ч үүднээс нүүрсэн яндангүй приус автомашинуудыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх захиргааны арга хэмжээ авахаас аргагүй байна” гэж мэдээллээ.

Мөн нийслэлийн засаг дарга “Нийслэл хотод газын үйлдвэрийн дундын станцуудыг байгуулах ажлын ТЭЗҮ-г ирэх оны эхний сард багтан боловсруулахаар болсон тухай мэдээллээ. Эхний ээлжид 100 мянган өрхийг газ уруу шилжүүлнэ.Харин газны үнэ хөлс ямар байхыг хэлэхэд эрт байна. Хэрэглэгчид татаас олгох замаар газын шилжилт хийе гэсэн саналтай байгаагаа хэллээ. Мөн нийслэлийн дэргэд газын шилжилт хийх тусгай компанийг байгуулсан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *