Сүүлийн өдрүүдэд нийслэлийн түргэн тусламжийн 103 утасны дуудлагын тоо эрс нэмэгдсэн тухай албаны хүмүүс мэдээллээ.
Өнгөрсөн долоо хоногт гэхэд 10.688 дуудлага бүртгэгдсэнээс 18.5 хувь нь амьсгалын замын томуу, томуу төст өвчний шалтгаантай дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч нар очиж, оношилгоо, эмчилгээ хийсний дараа ӨЭМТ рүү тухайн өвчтөний мэдээллийг шилжүүлж байна. Ингэснээр түргэн тусламжийн төвийн буюу 103-ын эмч нарын шилжүүлсэн мэдээллийг Өрхийн эрүүл мэндийн төвөөс хүлээн авч, тухайн өвчтөнтэй эргэх холбоотой ажиллах аж.
Өрхийн эрүүл мэндийн төвөөс өвчтөнтэй холбогдож, шаардлагатай бол гэрээр очиж эмчилгээ хийх, өдрийн эмчилгээнд нь хяналт тавих чиглэл баримталж байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас онцоллоо.