2024 оны арванхоёрдугаар сарын 17-ний өдөр Солонгосын алдарт жүжигчин И Жон Хэ 52 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ. Тэрбээр өөрийн цахим хуудсандаа “Хэдий завгүй цагийн хуваарьтай байсан ч И Биун Хун ахын зохион байгуулсан төрсөн өдрийн үдэшлэгт уригдаж хамтдаа баяраа тэмдэглэлээ” гэсэн байв. Түүний төрсөн өдрийн үдэшлэгт “Squid game 2” цувралын жүжигчид хүрэлцэн ирсэн бөгөөд цувралын дүр бүхий баярын бялуугаар ширээгээ чимсэн байна.
И Биун Хун, И Жон Хэ нар цувралын нэг, хоёрдугаар улиралд хамтран ажиллаж байгаа юм. “Squid Game 2” дэлгэцэнд гарах дөхөж байгаа тул шүтэн бишрэгчид нь шинэ улиралд хоёр жүжигчний хамтрал хэрхэн үргэлжлэхийг тэсэн ядан хүлээж байна.