Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16 цагт “Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Эмээлтийн бойны тоот гудамжинд автомашин мөргөлдсөн” гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Уг дуудлагын дагуу Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид шалгалтын ажиллагааг явуулахад иргэн “С” /эр.55н/ нь Toyota Carina маркийн автомашиныг жолоодож яваад иргэн Т-ын жолоодож явсан Volvo FMFH маркийн автомашины араас мөргөж осолджээ. Ослын улмаас мөргөсөн жолооч “С” амь насаа алдсан, 1 зорчигч гэмтсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.
