Жүжигчин Сон Е Жин “Харбин” киноны нээлтэд нөхрөө дэмжин иржээ


Хар пальто, цагаан подволк, жинсэн өмдөөр гоёсон жүжигчин Сон Е Жин анх удаа нөхрийнхөө тоглосон киног дэмжихээр олон нийтийн арга хэмжээнд оролцож байгаа юм. Тэрбээр “Миний тоглосон кино биш байтал яагаад ингээд сандраад байгаа юм бол . Ханьдаа амжилт хүсье” гэсэн байна.

“Харбин” киноны сурталчилгааны ярилцлагын үеэр Хён Бин эхнэр Сон Е Жиндээ талархаж, бас гэмшиж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр уг киноны зураг авалт их хүнд байсныг онцлоод зураг авалтын үеэр эхнэрээ их ганцаардуулсандаа гэмшиж байгаагаа хэлсэн юм.

“Харбин” бол 1909 онд өрнөх үйл явдлын тухай өгүүлэх кино бөгөөд уг кинонд Хён Бин эрх чөлөөний төлөө тэмцэгч Ан Жун Гэний дүрийг бүтээжээ. Ташрамд дурдахад Киноны зарим хэсгийн зураг авалтыг Монгол улсад авсан юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *