ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. Тэрээр “Монгол Улсын Засгийн газар Улсын их хуралд Гадаадын ажиллах хүчний шилжих хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан.
Монгол Улсад ажиллах хүчний хомсдол бий болоод байна. Ирэх дөрвөн жилд 14 мега төсөл хэрэгжүүлэх эрэлт хэрэгцээ бий. Үүнд, 280,000 ажлын байр бий болгох нөхцөл байдал үүссэн. Ер нь Монгол Улсад жилд 30-40 мянган ажлын байрны хомсдол үүсч байна. Өндөр бүтээмжтэй байдаг уул уурхайн салбар, банк санхүүгийн салбар, мэдээлэл технологийн салбарт гаднын ажиллах хүчний хязгаар хэвээр байх болно.
Гол нь ажиллах хүчний эрэлт хэрэгцээ байгаа барилгын салбар, зам зэрэг улирлын шинж чанартай бүтээн байгуулалтын үед хэрэгцээтэй болдог салбаруудад гаднын ажиллах хүч авах процессыг дээрх хуулийн төслөөр илүү хялбарчилж байгаа юм.
Өмнө нь том компаниуд нь лобби хийж ажиллах хүчний төлбөрөөс чөлөөлөгддөг хуулийн хийдлүүд байсан. Иймэрхүү хуулийн хийдлийг арилгаж, том, жижиг гэж ялгаварлахгүйгээр бодит эдийн засгийн 16 салбарт хязгаар, ковидгүйгээр ажиллах хүчний төлбөрөөс чөлөөлөгдөх боломжуудыг өргөн барьсан хуулийн төсөлд тусгасан юм.
Гаднын ажиллах хүчин авах зөвшөөрөл авахад хоёр сарын хугацаа зарцуулдаг. Хуулийн төсөлд хүнд суртлуудыг арилгаж бүх зөвшөөрлийг цахим хэлбэрээр авах боломжийг нээхээр тусгасан гэдгийг онцоллоо.