Монголд онгоцоор 2 сая хүн иржээ


Иргэний нисэхийн салбар 2024 онд 2.2 сая зорчигч тээвэрлэхээр төлөвлөж, өнөөдрийн байдлаар 2 сая зорчигч хүлээн аваад байна. Энэ оны эцэс гэхэд зорилтоо бүрэн биелүүлнэ гэж ИНЕГ үзэж байгаа аж. Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудал 2023 онд 1.7 сая зорчигч хүлээн авсан юм.

Онгоцоор олон зорчигч хүлээн авахын тулд үйлчилгээ чанартай байх шаардлагатай. Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын нисэх буудал өнөөдөр Япон улсын “Нарита интернэшнл айрпорт” корпорац, “Ханеда интернэшнл айрпорт” корпорацтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. “Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК уг санамж бичгийн хүрээнд Япон улсын “Нарита интернэшнл айрпорт” корпорац, “Ханеда интернэшнл айрпорт” корпорацтай ажилтан солилцох , “Чингис хаан” нисэх онгоцны буудлын ажилчдыг  урт, богино хугацааны сургалтад хамруулах, харилцан туршлага солилцох юм байна.

“2024 онд Монгол Улсын Иргэний Нисэхийн түүхэнд анх удаа дэлхийн агаарын тээвэрлэгчид, нисэх буудлуудад зэрэглэл олгодог олон улсын агаарын тээврийн судалгаа, үнэлгээний “Скайтракс” аудитын байгууллагаас “4 STAR AIRPORT” зэрэглэлийг хүртсэн байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *