БНХАУ-ын Бүх нийтийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй “Аж үйлдвэрлэлийн ажилчдын Роботын ур чадварын уралдаан” 12-р сарын 16-19-ний өдрүүдэд БНХАУ-д болж, Монгол Улсын баг бүрэлдэхүүн амжилттай оролцож “Алтан цом”-ын эзэн болжээ.
Тэрээр, Слесарь механикийн төрөлд алт, Аж үйлдвэрлэлийн Роботын программчлалын төрөлд хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр “Алтан цом” -ын эзэн боллоо гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
Уралдаанд 15 улсын баг өрсөлдсөн бөгөөд Монгол Улсыг төлөөлж, Боловсролын ерөнхий газрын дэмжлэгтэйгээр оролцсон Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын багш нар багийн дүнгээр дээрх амжилтыг үзүүлжээ.