Яармагийн замд осол гарч, нэг хүн нас баржээ


Нийслэлийн Хан-Уул дүүргийн тавдугаар хороо Яармагийн “Номин” худалдааны төвийн урд зам дээр өнөөдөр /2024.12.20/ осол гарчээ. Цагдаагийн байгууллагад “Зам дээр хүн мөргөсөн” гэх дуудлага мэдээлэл өглөөний 08.05 цагт бүртгэгдсэн байна. Ослын улмаас нэг иргэн нас барсан гэдгийг албаныхан мэдээллээ. Одоогоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.


One response to “Яармагийн замд осол гарч, нэг хүн нас баржээ”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *