0-14 настай хүүхдүүдийн өвчний 85.5%-ийг нь томуу эзэлж байна


Ховд аймгийн Эрүүл мэндийн газар өнгөрсөн долоо хоногийн томуу, томуу төст өвчний мэдээллийг танилцууллаа. 12-р сарын 9-15-ны өдрийг хүртэл тус аймгийн хэмжээнд амбулаториор 11573 хүн үйлчлүүлжээ. Тэдний 641-т нь томуу, томуу төст өвчин гэсэн онош тавьсан байна. 69 нь амьсгалын замын цочмог хүнд халдвараар өвчилж, 0-14 насны хүүхдийн өвчлөл 85.5%-ийг нь эзэлж байна.

12-р сарын 18-ны байдлаар БОЭТ-ийн Хүүхдийн тасагт 98 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн 88 нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байгаа юм. Одоогоор тус тасаг нэмэлтээр 38 ор дэлгэн, ачааллыг зохицуулан ажиллаж байна.

Улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээний аргачлалаар үнэлэхэд өвчлөлийн тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна гэж гарчээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *