Баянгол дүүргийн 10 дугаар хороонд 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил дуусаж, ашиглалтад ороход бэлэн болжээ.
Тус барилга нь А, Б, В блок бүхий 2 давхар барилга бөгөөд бүлгийн өрөө, багш нарын өрөө, спорт заал, урлаг заал, эмчийн өрөө, хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө, болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.
Барилгын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Шонхорчин ХХК” гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.