Баянхонгорын Гурванбулагт 23 см зузаан цастай байна


Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас 10 хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 12 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувь нь цастай байна. Үүнээс Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 11-16 см, говь, тал хээрийн зарим сумын нутгаар 1-10 см, Сэлэнгийн Сүхбаатарт 19 см, Баянхонгорын Гурванбулагт 23 см зузаан цастай байв.

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Баян-Өлгийн Даян, Баянхонгорын Баянбулаг цагаан зудын, Увсын Малчин, Тэс, Сагил, Улаангом, Давст, Завхан, Түргэн, Зүүнговь, Наранбулаг, Ховдын Алтай, Дарви, Үенч, Байтаг, Чандмань, Дөргөн, Завханы Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Завханмандал, Сантмаргаз, Говь-Алтайн Хөхморьт, Баянхонгорын Бөмбөгөр, Баянговь, Галуут, Байдраг, Заг, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Сэлэнгийн Сүхбаатар, Төвийн Угтаалцайдам, Хэнтийн Баян-Адрага, Дорнодын Хөлөнбуйр, Халхголд цагаан зудархуу байдалтай байна.

Эх сурвалж: ЦУОШГ


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *