Прокурорын байгууллага 2024 оны 12 дугаар сарын 16-наас 20-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 44495, мөрдөн байцаалтын 2490 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 434 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 180, Өмчлөх эрхийн эсрэг 106, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 95, Хүрээлэн байгаа орчны эсрэг 12, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 11, Хүний амьд явах эрхийн эсрэг 10, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 8, Авлига, албан тушаалын 7, Мөрийтэй тоглоом зохион байгуулах 5 хэрэг байна.