Галлагаа ихэссэнтэй холбоотой гал түймрийн эрсдэл нэмэгджээ


Хүйтний эрч нэмэгдэж, галлагаа ихэсч байгаатай холбоотойгоор гал түймрийн эрсдэл нэмэгдэж байгааг онцгой байдлын газраас анхаарууллаа. Гал түймрийн шалтгааны дийлэнх нь яндангийн цонолт, цахилгааны масстай холбоотой аж. Тиймээс пийшин, зуухны галын аюулгүй байдлыг хангах, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг тогтмол шалгаж, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг зөвлөж байна. Мөн ЕБС-ийн сурагчдын улирлын амралт эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг давхар сануулав.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *