“Blackpink” хамтлагийн гишүүн дуучин Rose саяхан болсон шүтэн бишрэгчдийн гарын үсэг зурах арга хэмжээний үеэр хөгжилтэй хувцаслаж фенүүддээ гэнэтийн бэлэг барилаа.
Тэрбээр кимчи хийдэг солонгос эзэгтэй нарын сонгодог дүр төрхийг бүтээсэн бөгөөд улаан бээлий, ягаан ширмэл хантааз, түүхий байцаагаар дүүргэсэн хувин барьжээ. Загварын өндөр мэдрэмжээрээ алдартай дуучин Rose энэ удаад нэгэн шүтэн бишрэгчийнхээ бэлтгэсэн “кимчи хийдэг хөгшин солонгос эгч” гэсэн хувцсыг өмссөн бөгөөд түүний бүрдүүлсэн өвөрмөц дүр төрх сэтгэл татам байсан тухай цахим орчинд фенүүд нь санал бодлоо хуваалцжээ.