Монгол Улс 2024 оны 12 сарын 22-ны өдөр 20.9 мянган тонн нүүрс экспортолсон байна. Ингэснээр манай улс энэ онд 78,519.7 мянган тонн нүүрс гадаадад гаргаад байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21.1 хувиар өсөв.
Манай улс энэ онд нийт 78 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан. Энэ зорилтоо 12 дугаар сарын 3-нд биелүүлж, он дуусахад нийт 83-84 сая тн нүүрс гаргахаар байна.
Тэгвэл 2025 онд 83 сая тн нүүрс экспортлохоор улсын төсөвт тусгаад байна.