Нигери улсад дахин олны хөлд дарагдаж, хүний амь нас эрсэдсэн хэргүүд гарлаа


Өнгөрсөн амралтын өдрүүдээр Африкийн Нигери улсад дахин олны хөлд дарагдаж хүний амь нас олноороо эрсэдсэн хэргүүд гарсан байна. Тодруулбал өнгөрсөн бямба гаригт тус улсын зүүн өмнөд хэсгийн Окижа хотод зохиогдсон зул сарын хандивын арга хэмжээний үеэр 22 хүн олны хөлд дарагдаж, амиа алдсан талаар хотын цагдаагийн газраас мэдэгджээ. Тухайн арга хэмжээнд ирсэн иргэдэд будаа, ургамлын тос үнэгүй тараана гэж зарласантай холбоотойгоор дээрх эмгэнэлт хэрэг явдал болжээ.

Мөн өдөр тус улсын нийслэл Абужа хотын католик шашны сүмд зохиогдсон, бас л үнэгүй хоол унд тараана гэсэн арга хэмжээний үеэр 10 хүн олны хөлд дарагдан амь үрэгдсэн байна. Эдгээр хэргүүдийн өмнөхөн буюу өнгөрсөн лхагва гаригт 35 хүүхэд ижил арга хэмжээний үеэр амиа алдсан хэрэг гарсныг бид мэдээлж байсан билээ. Өөрөөр хэлбэл Нигери улсад ганцхан долоо хоногийн дотор ижил төрлийн гурван хэрэг явдал гарч, 60 гаруй хүн амь насаа алдаад байна.

Тус улсын цагдаагийн байгууллагаас иргэдийн амь насыг хамгаалах үүднээс үнэгүй хоол хүнс тараах хандивын арга хэмжээ зохион байгуулахдаа өмнө нь эрх баригчдад мэдэгдэхийг зохион байгуулагч нарт хатуу анхааруулаад байна.

Нигери улс яг энэ цаг мөчид түүхэнд байгаагүй маш хүнд эдийн засгийн хямралыг даван туулж байгаа бөгөөд цаагуураа улс төрийн сонирхолтой, үнэгүй хоол, бэлэн мөнгө тараана гэж амласан иймэрхүү арга хэмжээнүүд зохиогдох нь олшроод байгаа ажээ.

Хүнсний бараа болон нийтийн тээврийн үнэ ханш Нигери улсад сүүлийн 18 сарын дотор гурав дахин өсөөд байгаа бөгөөд инфляцыг бууруулахад чиглэсэн засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд нь зорилгоо

Нигерийн ерөнхийлөгч Бола Тинубу болсон хэрэг явдалд эмгэнэл илэрхийлэхийн сацуу улсынхаа засгийн газар болон цагдаагийн байгууллагад олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах явдлыг чангатгаж, хараа хяналтыг нь сайжруулахыг даатгажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *