-Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өгнө үү. Олон нийт нэлээд шүүмжлэлтэй хандаад байна?
-Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилчдын тоо, хувь хэмжээг тодорхой цаг хугацаанд тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс нь чөлөөлье гэсэн хуулийн төсөл байгаа юм. Гэхдээ манай улсыг зорин ирж байгаа, хувийн хэргээр зорчиж байгаа иргэдийн хувь хэмжээ Гадаад иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар тогтоогдож явдаг. Гэвч олон нийтийн зүгээс яагаад тоо хэмжээ байхгүй байгаа юм бэ гээд болгоомжлоод байна. Гэтэл угаасаа тоо хэмжээтэй зүйл. Гадаад иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27.4 дэх заалтад “Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суух гадаадын иргэдийн тоо Монгол Улсын харьяат хүн амын гурав, үүний дотор нэг улсын иргэн нэг хувьтай байж болно” гээд заачихсан. Энэ хэмжээндээ л барьдаг. Өнөөдөр квот гэдэг зүйл бол ерөөсөө л дарга нарын аж ахуйн нэгж байгууллагуудыг зовоох хэрэгсэл болсон. Өөрөөр хэлбэл, энэ квотод дандаа том аж ахуйн нэгжүүд орж байгаа. Гаднаас ажиллах хүч оруулж ирж байсан компаниудын бүх хамаарал бүхий этгээд нь улстөрчид байгаа.
Жижиг, дунд бизнес эрхэлж байгаа хүмүүс харамсалтай нь энэ квотод хамрагдаж чаддаггүй. Өнөөдөр 20 хүн ажиллуулдаг б айгууллага тоног төхөөрөмжөө янзлуулах нэг инженер оруулж ирж чадахгүй байна. Тэгсэн мөртлөө том аж ахуйн нэгжүүд нь энэ квотод хамрагдаад, ажлын байрны төлбөрөөсөө Засгийн газар дээр 100 хувь чөлөөлөгдөж байгаа. Би үүнийг л яриад байгаа юм. Энэ нь эргээд Үндэсний аюулгүй байдалд харшлаад байгаа зүйл биш. Үүн дээр хяналт тавьдаг институцтэй.
-Манай улсад жилд хэчнээн ажилчин оруулж ирж болдог юм бэ?
-Жилд 20 орчим мянган ажиллах хүчний квот тогтоогоод байгаа. Энэ жилийн хувьд 23 мянга орчмыг тогтооно гэсэн зүйл байна. Гэхдээ ингэж тогтоох шийдвэр нь 10 дугаар сарын 1-ний дотор гарчихдаг. Үүнээс хойш аж ахуйн нэгжүүд хамрагдах боломжгүй болдог. Жилийн дундуур тодорхой хэмжээний ажилтан оруулж ирье гэхэд боломжгүй. Гадаад ажилчин гэхээр манайхан дандаа хятад гэж яриад байгаа юм. Өнөөдөр манай улсад оршин сууж байгаа Хятад улсын иргэдийн тоог Гадаад иргэн харьяатын байгууллагаас аваад үзэх хэрэгтэй. Мөрдөгдөж байгаа хуулийнхаа хэм хэмжээндээ л байж байгаа. Хоёрдугаарт, гадаадаас ажиллах хүч оруулж ирэхээр жилийн 15.6 сая төгрөг төлдөг. Цалин, нийгмийн даатгал, байр хоолны зардлаас гадна ийм хэмжээний төлбөр төлдөг юм. Үүнийг жижиг аж ахуйн нэгж байгууллагууд дийлэхгүй. Өнгөрсөн жилийн байдлаас аваад үзэхэд ажлын байрны төлбөрөөс 6500 ажилтны 5673-ыг нь 100 хувь чөлөөлсөн байх жишээтэй. Үлдсэн нь л төлбөрөө төлсөн байна. Энэ том лоббиг Засгийн газар дээр хийчихээд байна. Тийм учраас УИХ дээр шийддэг байя гэсэн өөрчлөлт оруулж байгаа. Татварт орох энэ мөнгийг ямар үндэслэлээр чөлөөлөөд, ямар аж ахуйн нэгжүүдэд өгөөд байдгийг ард түмний төлөөлөл болсон УИХ шийддэг байх хэрэгтэй гэдгийг л хэлж байгаа юм. Жил бүр үүнийг тогтоодог, чөлөөлдөг гэж байгаа боловч цаанаа асар том лобби явж байгаа. Өнөөдөр үйлчилгээний салбараас эхлээд сургуулиудад англи хэлний багш, жижиг үйлдвэрүүд ганц инженер оруулж ирэх бололцоогүй байгааг л бид хэд засах гээд байгаа юм. Энэ хуулиар уул уурхай, газрын тосны салбарт тоо хэмжээ тогтоохгүй. Ирэх 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоёрхон жилийн хугацаанд энэ асуудлыг нь дэмжээд өгөөч. Аж ахуйн нэгж байгууллагуудад энэ эдийн засгийн хүндрэлийн дараа жаахан босох бололцоог нь өгөөч гэж хүсэж байгаа юм. Мөн ажиллах хүчний мэдээллийн санд аж ахуйн нэгжүүд маань ажлын байрныхаа мэдээллийг оруулна. Үнэхээр монгол ажилтан олдохгүй бол гаднаас оруулж ирье гэдэг хүсэлтээ тавина. Эхлээд монгол ажилчдаа дэмжинэ гэсэн үг. Харин хууль бусаар ажиллуулсан бол 20 сая төгрөгөөр торгоно гээд торгуулийн хэмжээг нь нэмж өгсөн. Дээрээс нь оруулж ирсэн ур чадвартай ажилтныг дагалдуулж монгол залуусыг сургах үүрэгтэй. Үүнийгээ биелүүлээгүй бол торгох заалтыг нь давхар оруулж өгч байгаа.
-Манайд ажилгүй хүмүүс их байна. Ийм байхад гаднаас оруулж ирэх гэлээ гэсэн шүүмжлэл яваад байна?
-Манай улсад 30-аад мянган залуу ажилгүй байна гээд байгаа. Нэг талдаа 30 мянган ажлын байр байгаад байдаг. Нөгөө талдаа яг ийм хэмжээний ажилгүй хүмүүс байгаад байна. Гэтэл энэ ажилгүй хүмүүсийн ур чадвар ажил олгогчдын санаа сэтгэлд нийцэхгүй байгаа байхгүй юу. Тийм болохоор бид энэ хуулиар тэр ур чадвартай ажилтнуудыг оруулж ирье. Харин монгол залуусаа дагалдуулан сургаач гэж байгаа юм. Бид гадаад улсын туршлагатай ажилтан, мэргэжилтнээс суралцаж байж өнөөдөр монголчуудад ноу-хау, мэдлэг үлдэнэ. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд залуучуудыг сур гээд байна. Гэвч тэнд сураад энэ мэдлэг, чадварыг олохгүй байна. Харин дагалдаж байж энэ мэргэжил, ур чадваруудыг суралцана. Ийм жишиг сүүлийн 20 жил явсан. Монголчууд хятад ажилчдыг дагаж байж өнөөдөр замаа тавьж чаддаг болсон. Барилгын салбар дээр ч ийм л байгаа. БНХАУ-д ур чадвартай ажилтны дундаж цалин 3000 ам.доллар. Ийм байхад бөөн бөөнөөрөө орж ирдэг зүйл байхгүй. Гэвч “Танкны үлгэр” ярьдаг хүмүүс маань ажиллачихсан, багаа ажиллуулаад, цаашдын том төслүүдийг зогсоох оролдлогыг эхлүүлж байна. Энэ тархи угаалтад битгий автаач ээ. Эх орноосоо урваж байгаа, улс орондоо гай болъё гэсэн хүн энд алга. Залуучуудаа сургаад авъя, мэдлэг, ур чадвар авч ирье гэдэг бодол байгаа шүү.
Мөн эмэгтэйчүүдийг өмнөө барьж, хятадууд ороод ирвэл сууна гэж монгол эмэгтэйчүүдийг битгий доромжлоод бай гэж Женкогийн гар, хөл болсон Б.Отгонтөгс, япончуудын хөрөнгө оруулалтыг дээрэмддэг “буурал” А.Гансүх, УИХ-ын дарга байж Монголын хөгжлийг гацаасан З.Энхболд тэргүүтэй, зохион байгуулалттай бүлэг этгээдүүдэд хэлмээр байна. Та нар энэ улсын хөгжлийг “Танкны үлгэр” ярьж олон жил хорлож, гацаасан шүү. Тэгчихээд одоо эмэгтэйчүүдийг доромжилж болохгүй.
Т.Дарханхөвсгөл
One response to “П.Сайнзориг: “Танкны үлгэр” ярьдаг хүмүүс том төслүүдийг зогсоох оролдлогыг эхлүүлж байна”
bolowsroliin systemd ni yagaad anhaarch bolohgvi bgaa yum bee msvt dotor buruu humvvjliin doroitoltoi hvvhdvvd ih bagsh nar ni yalgawrlan gaduurhah handlagatai hvmvvs ih baigaagaas bolood tendees oligtoi yum surch chadahgvi garaad bga yum bishvv negt hoyrt gadaadaas irj ajillah hvmvvschin undur tsalintai ajilladag tultsan sainuud ni irehgvishdee dundajuud ni ch irehgvi bolowuu zahiin neg balgas tosgonii hugshin ajilchid ll ireh yum bishvvdee tednaraas yu surah yumbe ailaas ereheer awdaraa uh gedeg bish bilvv tarhi ugaalt gewel mongoliin influencer nertei heden nuhdvvd hicheeld bitgii suu bitgii sur geh met hoshin shogiin yum yriad zaluuchuudiig zalhuu belnchleh setgelgeetei academyc bolowsroliin esreg bailgah ajil hiij hudulmurluj hul garaa hudulguh hulsuu dusluulah sonirholiig buuruulaad bainashvvdee iimerhvv yumand ni anhaarsan huuli sanaachilj bolohgvi yumuu yagaad bolowsroliin systemiig anhaarch boldoggvi yumbee uchnuun jil hvmvvs sanal negtei bolowsroliin systemiig uurchil gej shaardaj bainashvvdee.