БНХАУ-ын Бүх нийтийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй аж үйлдвэрлэлийн ажилчдын Роботын ур чадварын уралдаан 12 дугаар сарын 16-19-ны өдрүүдэд БНХАУ-д болж, Монгол Улсын баг бүрэлдэхүүн амжилттай оролцлоо. Уралдаанд 15 улсын баг өрсөлдсөн бөгөөд Монгол Улсыг төлөөлж, Боловсролын ерөнхий газрын дэмжлэгтэйгээр оролцсон Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын багш нар багийн дүнгээр дараах амжилтыг үзүүлэв.
- Слесарь механикийн төрөлд АЛТ
- Аж үйлдвэрлэлийн Роботын программчлалын төрөлд ХҮРЭЛ медаль тус тус хүртэж, багийн дүнгээр “АЛТАН ЦОМ” -ын эзэн боллоо.