Сумдын Эм эргэлтийн санг татан буулгав


Дундговь аймгийн ИТХ ээлжит гуравдугаар хурлаараа сумдын “Эм эргэлтийн сан” ОНӨААТҮГ- уудыг татан буулгалаа. Хуралд оролцсон төлөөлөгчдийн 80 хувийн саналаар сумдын “Эм эргэлтийн сан” ОНӨААТҮГ-уудыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр татан буулгахаар болов.

Үндсэн хөрөнгө болон эргэлтийн хөрөнгийг сумдын ЗДТГ-т балансаас балансад шилжүүлж, татан буулгасны дараах үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг байгуулахаар тогтсон байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *