21 аймагт 7 шуурхай бүлгийг томилон ажиллуулж буй. Засгийн газраас “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр баталж, хэрэгжсэнээс хойш 7 мянга орчим хоршоонд 68 мянга гаруй малчин нэгджээ.
Ингэснээр хөрөнгө оруулалтын нийт дүн 558 тэрбум төгрөгт хүрчээ.
Үүний 40 орчим хувийг өвөлжилтийн бэлтгэл хангах, ногоон тэжээл тариалах, орлогоо нэмэгдүүлэх чиглэлд зарцуулсан байна.