Дорнод аймгийн Баян-Уул сумын Улз багт тус сумын харьяат иргэн Х нь 12.23-ны өдрийн 17:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай мэдээллийг хүлээн авч эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Тодруулбал, Дорнод аймгийн Баян-Уул сумын Улз багт тус сумын харьяат иргэн Х нь 12.23-ны өдрийн 17:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас мөн өдрийн 20:45 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 53 дугаар ангийн алба хаагчид, Цагдаагийн хэсгийн алба хаагчид иргэн Х /33 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 12.23-ны өдрийн 21:20 цагаас мөн өдрийн 23:45 цаг хүртэл зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. 12.24-ний өдрийн 09:00 цагаас эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлнэ.