Тэрбээр” УИХ-ын нэр бүхий зургаан гишүүн гурван хууль өргөн барьсан. УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын өргөн барьсан хууль, Засгийн газраас өргөн барьсан хуулийн аль нь ажиллах хүчний квотыг хөндсөн бэ гэдгийг олон нийт ойлгох хэрэгтэй. Тодруулж хэлбэл ажиллах хүчний квотыг хөндсөн УИХ-ын нэр бүхийн гишүүдийн санаачилсан хуулийг гишүүд өөрсдөө буцаан татсан учир энд ахиад ярих нь илүүц биз. Монгол улсын засгийн газраас өргөн барьсан ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд таван заалтыг нэмж өргөн барьсан. Энэ таван заалтад квотын асуудал огт хөндөгдөөгүй гэдгийг хариуцлагатай мэдэгдье. Ажлын байрны төлбөрөөс хөнгөлөх асуудлыг л хөндсөн. Өмнө нь зөвхөн томоохон аж ахуйн нэгжүүд буюу 40 орчим аж ахуйн нэгж л энэхүү хөнгөлөлтөд багтдаг байсныг энэ удаагийн хуулийн өөрчлөлтөөр засаж байгаа. Хуульд ажлын байрын төлбөрийн хөнгөлөлтийг ямар салбарт өгөх вэ гэдгийг ч тодорхой заасан.
Энэ бол ганцхан Л.Энх-Амгалангийн хууль биш хуулийн төслийг засгийн газрын бүх гишүүд дэмжиж байж УИХ-д өргөн барьдаг. Энэ засаг бол хамтарсан засаг. Ардчилсан намаас засагт байгаа гишүүд ч мөн дэмжсэн” гэж хэллээ.
Монгол улсад гадаадын иргэдийн асуудлыг зохицуулдаг “малгай” хууль гэж буй. Энэ бол https://legalinfo.mn/mn/detail/211 юм. Энэ хуулийн 27.4-д гадаад иргэдийн тооны хязгаарлалтыг хар дээр цагаанаар заачихсан байгаа. Энэ хуулиар квотын асуудал зохицуулагддаг учир аль нэг улсын иргэд их хэмжээгээр орж ирэх эзлэх ямар ч боломж байхгүй гэж ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ.
Харин хуулийн төслийн үзэл баримтлалд ирэх 15 жилийн хугацаанд ажиллах хүчний хомсдол 240 орчим мянгад хүрэх тойм судалгаа гаргасан. Энэ тоог 240 мянган хужаа орж ирэх гэж байна хэмээн мушгин гуйвуулж байгааг тэрбээр онцоллоо.
Хуулийн төслийг санаатайгаар мушгин гуйвуулж буй хэд хэдэн хүн байгаа.Тэдний нэг бол УИХ-ын гишүүн Х.Баттулга, Л.Мөнх-Баясгалан нар юм. Мөн аялал жуулчлалын Сайдын албыг хашиж байсан Ц.Оюунгэрэл гэх эмэгтэй буй. Ер нь сүүлийн жилүүдэд гадаад нөхөртэй эмэгтэйчүүд Монгол улсын тусгаар тогтнолд яагаад санаа зовох болов гэдгийг болгоомжтой бодоход илүүдэхгүй болов уу? Хуулийн төслийг эсэргүүцэж буй жагсаалыг МоАХ зохион байгуулсан.Энэ хуулийг санаатайгаар гуйвуулж байгаа улстөрчид хуулийн хариуцлага хүлээх ёстой” гэж мэдэгдлээ