Улаанбаатар хотын төв хэсгийн уулзвар, эргэлттэй тойруу өгсүүр замын хажууд модон савтай давснууд байршуулсан байдаг. Ингэснээр тээврийн хэрэгсэл нь зам дээр хий эргээд байгаа үед давснаас ашиглаж болох юм. Тэгвэл ямар ямар байршлуудад давстай хайрцаг байгааг хүргэж байна.
Савтай давсны байршлууд
- Энхтайвны гүүрний баруун зүүн тохойн эргэлт уулзвар, тойруу тэнхлэгт
- Зайсангийн гүүрний эхлэл
- Маршалын гүүр
- “Их наяд” худалдааны төвийн нүхэн гарц
- Олимпын гүүрний шат
- Нарны замаас Олимпын гүүр рүү өгсдөг хэсэгт
- Олимпын гүүрний эхлэл хэсэг, Шангри Ла талаас өгсдөг замын хажууд савтай давс байрлуулжээ.